..Заримдаа юу ч ярилгүй зүгээр л бодох сайхан. Сэтгэлдээ ярих нэг л тайван, яг л өөрийнхөөрөө. Бодол урсаад л..
2010.09.02
Sunday, February 12, 2012
Арван найм
Үзэг цаас нийлүүлэн
Үгийг бичигт буулгах нь
Магадгүй санаа алдаж байна
Маргаашаас юмс өөрчлөгдөнө
Сайхан бүхнийг хүсэвч
Сэтгэлд нэг л юм тороод байх шиг.
Хар үзгээр хичээж бичсэн хэдэн үгсээр
Харуй бүрий хол замд хайж тэмтрэх миний сэтгэлд
Зөөлөн хатууг ялгаж салгах
Зөв бурууг дэнслэх гүн бодрол
Уйлах инээхтэй зэрэгцээд
Ухаарах, унаад босох давхцана.
Хэд алхаад
Хойшоо харвал
Алдаж гишгэсэн мөр
Ахиад алдахгүй !
Мишээл тодорсон харцаар
Маргаашийн замыг ширтэнэ !
Арван ес...
Ж.Цэрэнханд
2010.02.17
Үгийг бичигт буулгах нь
Магадгүй санаа алдаж байна
Маргаашаас юмс өөрчлөгдөнө
Сайхан бүхнийг хүсэвч
Сэтгэлд нэг л юм тороод байх шиг.
Хар үзгээр хичээж бичсэн хэдэн үгсээр
Харуй бүрий хол замд хайж тэмтрэх миний сэтгэлд
Зөөлөн хатууг ялгаж салгах
Зөв бурууг дэнслэх гүн бодрол
Уйлах инээхтэй зэрэгцээд
Ухаарах, унаад босох давхцана.
Хэд алхаад
Хойшоо харвал
Алдаж гишгэсэн мөр
Ахиад алдахгүй !
Мишээл тодорсон харцаар
Маргаашийн замыг ширтэнэ !
Арван ес...
Ж.Цэрэнханд
2010.02.17
Subscribe to:
Posts (Atom)