Sunday, February 12, 2012

Арван найм

Үзэг цаас нийлүүлэн 
Үгийг бичигт буулгах нь

Магадгүй санаа алдаж байна
Маргаашаас юмс өөрчлөгдөнө
Сайхан бүхнийг хүсэвч
Сэтгэлд нэг л юм тороод байх шиг.

Хар үзгээр хичээж бичсэн хэдэн үгсээр
Харуй бүрий хол замд хайж тэмтрэх миний сэтгэлд
Зөөлөн хатууг ялгаж салгах
Зөв бурууг дэнслэх гүн бодрол
Уйлах инээхтэй зэрэгцээд
Ухаарах, унаад босох давхцана.
Хэд алхаад
Хойшоо харвал
Алдаж гишгэсэн мөр
Ахиад алдахгүй !
Мишээл тодорсон харцаар
Маргаашийн замыг ширтэнэ !
Арван ес...


Ж.Цэрэнханд
2010.02.17

1 comment: